ЭХЛЭЛ   Онцлох мэдээ   Илэн далангүй яриа   Улс төр   Үйл явдал   Оддын амьдрал   Хүмүүс   Дотно өрөө   Уул уурхай   Гадаад мэдээ   Сонирхолтой яриа   Урлаг соёл, спорт  
index
155678: 
Ноён Ш.Баярсайханы “Номин” гэж бүдүүлэг үйлчилгээний сүлжээг бүрмөсөн хаахсан
2011.05.11
УИХ-ын гишүүн байсан А.Шагдарсүрэнг хоёр Баярсайхан хүүтэй гэдгийг хүмүүс хэр мэдэх юм бол доо.
Тэрээр анхны эхнэрээ жирэмсэн байхад нь хаяж явсан худрагагүй эр бөгөөд бүсгүй хүүдээ Баярсайхан гэж нэр хайрласан гэдэг. Хоёр дахь амьдралаа зохиосон Шагдарсүрэн дараагийн эхнэрээсээ төрсөн хүүдээ Баярсайхан гэж нэр өгч.

Ингээд хоёр эхнэрийн хоёр Баярсайхан хүүтэй болсон нь ийм учиртай. Шагдарсүрэн УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө анхны хүү, эхнэрээ тас нууж гүрийсээр байж. Амьдаараа төрсөн эцэгтээ үгүйсгэгдэж өссөн залуу яаж ч удаан тэсэх билээ, анхы хүү Баярсайхан нь “Шагдарсүрэнгийн хүү” гэдгээ зарлаж түүнийг ичих нүүрээ хийх газаргүй болгож билээ. Тэрээр хоёр адилхан Баярсайхан хүүдээ өдөр, шөнө шиг ялгавартай хандаж нэгийг нь эцгийн хайраар дутаан, өөрийнхөө хүүхэд биш үгүйсгэсэн хэрнээ нөгөөг нь угжны хурга шиг өсгөж хамаг хөрөнгө, бизнесээ хүртэл өвлүүлсэн гэдэг. Өнгөрснийг ийнхүү дурссан нь Шагдарсүрэн гэж ямархан хүн чанар, ёс суртахуунтай эр хүн болох, мөн түүний хоёр дахь хүү Баярсайхан яаж яваад Монголын тэргүүн баячуудын эгнээнд орсныг хүмүүст бага ч болов сануулах гэснийх.

Ш.Баярсайханы толгойлдог “Номин холдинг” группын “Номин” сүлжээ дэлгүүр ихээхэн өргөжиж, олон салбартай болж байна. “Номин” сүлжээ дэлгүүрүүд бол Улаанбатаартаа хамгийн үнэтэй, бас үйлчилгээний соёлоороо хамгийн “нойль” нь. Хахаж цацсан реклам сурталчилгаа явуулж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлзүйгээр тоглож сурсан гэдгийг хүмүүс бухимдан ярьдаг. Улаанбаатарын дүүрэг бүрт салбараа нээсэн “Номин”-гоор үйлчлүүлсэн захын хэн ч бол тэдний үйлчилгээний удаан, зохион байгуулалт муу, барааны код, үнэ нь алиных гэдэг нь мэдэгддэггүй, олон кассын машин зоосон байдаг ч ажилладаг нь ганц хоёроос хэтэрдэггүйн улмаас байнгын дараалал үүсч хүмүүсийг бухимдуулдаг,

заалны зохион байгуулагч нь ажлынхаа байранд байдаггүй, зарим бараан дээрээ код наагаагүйгээс кассан дээр очоод бичүүлэхэд бөөн асуудал үүсдэг, зарим барааны талаар тайлбарлан өгчих ажилтан олддоггүйн дээр үйлчилгээний ажилчдын харьцаа, биеэ авч яваа байдал болон хувцаслалт, ариун цэврийн соёл маш доогуур гээд тэдний үйлчилгээний бүдүүлэг, сул талыг тоочвол барагдахгүй. Их дэлгүүрийн гэх “Номин” арай дөнгүүр нь боловч тэдний электрон барааны тасагтай холбоотой гомдол санал байнга гардаг юм билээ.

Тухайлбал, лангуун дээрээ хямдрал зарлаад нэг үнэ тавина. Худалдаж авах гээд мөнгөө тушаахаар кассанд очихоор илүү мөнгө нэхнэ. Учир нь, дагалдах хэрэгслүүд, жишээ нь, залгуур нь тусдаа үнэтэй гэх мэтээр бодит бус үнэ бараан дээрээ тавьж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн “луйварддаг”. 11-р хорооллын “Хапермаркет”-ын үйлчилгээ гэж авах юм байхгүй. Энэ бол нэлээд шигүү суурьшилтай хороолол. Энэ салбарынх нь хамгийн том асуудал бол кассан дээрх урт дараалал. Дөрвөөс таван кассын машин байдаг ч хэзээ ч бүгдээрээ ажиллаж байгаагүй. Бухимдсан худалдан авагчид бүх кассаа ажиллуулаач гэж байнга шаарддаг ч шаардлагыг хүлээн авч шийддэггүй. 11-р хорооллын “Номин”-гоор гурав дөрвөн удаа үйлчлүүлэхэд л та уураа барсан хүмүүсийн “ажилчдынхаа цалин, орон тоог хэмнэдэг юм уу, хаашаа юм бэ, кассаа нэмээч” гэх шаардлагыг сонсох болно. Өнгөрсөн өвөл гэхэд л Цагаан сарын үеэр тус салбарын дээвэр нь энд тэндээс нурж /дээд талд нь засвар хийж байсан бололтой.

сур/ том том хавтангууд хүмүүсийн дээрээс унаж, бөөн тоос шороон дунд үйлчилгээ явуулж байсанд үйлчлүүлэгчид чамгүй бухимдлаа илэрхийлж байсан. Уг нь үйлчлүүлэгч хаан байдаг юм гэнэ лээ. Тэгтэл “Номин”-гоор үйлчлүүлэгчид яг эсрэгээрээ, инээд орж ирээд уурлаад гардаг тийм л дэлгүүр. Тэдний үйлчилгээний бас нэгэн “луйвар” гэвэл бонус. Баярын өдрүүдэд бүх бараа бонустай гэж зарлаад кассанд дугаарласан ачааллаас болоод машин уншихгүй байгаа тул баярын дараа талоноо авчраад бонусаа хийлгээрэй гэж хүмүүсийн амыг тагладаг.

Баярын дараа картаа бариад бонусаа оруулна гээд хүмүүс дахиад л уур бухимдлаа барж, хөлсөө гоожуулан дугаарлахыг хүсэх үү. Мөн үйлчилгээнд гялгар уут хэрэглэхгүй байх журмыг уландаа гишгэсэн газар бол “Номин” сүлжээ дэлгүүр. Үнэхээр л Улаанбаатарыг эзэгнэсэн том сүлжээ дэлгүүр юм бол гялгар уутнаасаа татгалзаад цаасан уут хэрэглэхийг бусдад уриалан үлгэрлэх ёстой биш үү. Гялгар уут, цаасан уут хоёрын үнийг зөрүү зэргийг Ш.Баярсайхан өлхөөн олж л байгаа. Их дэлгүүрт лангуу түрээслэдэг байгууллагууд зарагдсан барааныхаа үнийг дүнгээс 35 хувийг, дээр нь бас түрээсийн ч гэл үү мөнгө төлдөг гэж сонссоон.

Тэгэхээр Ш.Баярсайханы халаас руу ямар их хэмжээний мөнгө урсан ордог нь ойлгомжтой. За энэ ч яахав, байгууллага хороондын асуудал гээд орхиё. Хамгийн гол нь салбарынхаа тоог нэмэхийн оронд юуны түрүүнд хүнд хүрсэн үйлчилгээг бий болгож, үйлчилгээний чанар, соёлыг бүүр сайхан болгохгүй ч стандартын хэмжээнд хүргээсэй. Ноён Баярсайхан та нэг удаа ч болов, бүх салбараараа байг гэхэд, байнгын ачаалалтай байдаг 11-р хорооллын “Хапермаркет”-аараа энгийн иргэний дунд ороод үйлчлүүлээд нэг үзээрэй. Бухимдсан худалдан авагчдын амнаас таны бизнест хэрэгтэй олон гомдол, шаардлага “унана” гэдгийг танд сануулъя.
www.yaanaa.mn
????????? ?????? ?????????? SHARSONIN.mn ?????????? ????????? ?????. ?? ????????? ???????? ?????? ??? ?????? ????????? ???? ??.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
сурталчилгаа

Уншиж байна...

Их уншигдсан мэдээ